Ер нь бол манайх хуульч гэр бүл л дээ. Би айлын том хүү. Гурван дүүтэй. Хоёр дүү маань хуульч. Эхнэр маань бас хуульч. БГД-ийн Засаг даргын ажлыг аваад удаагүй байгаа НИТХ-ын төлөөлөгч Д.Оросоотой хэдэн хором ярилцлаа.
-Аавынхаа мэргэжлийг өвлөөд хуульч болсон гэсэн. Гэр бүлээ танилцуулаач?Тэгж хэлж болно. Ер нь бол манайх хуульч гэр бүл л дээ. Би айлын том хүү. Гурван дүүтэй. Хоёр дүү маань хуульч. Эхнэр маань бас хуульч. Гэр бүлийн хүнийг маань Галдаагийн Сувд-Эрдэнэ гэдэг. Мэргэжлийнхээ дагуу 10 гаруй жил ажиллаж байгаа. Оюутан байхдаа нэг ангид сурдаг байсан, оюутан байхдаа гэр бүл болсон. Хоёр хөөрхөн хүүтэй. Хүүхдүүд маань ч өөрсдөө хуульч болно л гэж ярьдаг. Гэр бүлийнхэн маань миний ажлыг ойлгож амжилтын ард тэд байдаг. Эхнэр маань найдвартай ар тал болж, гэр бүлийн бүх асуудлыг зохицуулдаг болохоор санаа амар ажилдаа анхаарлаа хандуулдаг. Ажлын ачааллаас болоод гэр бүлийнхэндээ цаг зав гаргах нь багасч байгаа ч амралтын өдрөө гэр бүлтэйгээ
өнгөрөөдөг тогтсон хэв маягтай.