Ер нь бол манайх хуульч гэр бүл л дээ. Би айлын том хүү. Гурван дүүтэй. Хоёр дүү маань хуульч. Эхнэр маань бас хуульч. БГД-ийн Засаг даргын ажлыг аваад удаагүй байгаа НИТХ-ын төлөөлөгч Д.Оросоотой хэдэн хором ярилцлаа.
-Аавынхаа мэргэжлийг өвлөөд хуульч болсон гэсэн. Гэр бүлээ танилцуулаач?Тэгж хэлж болно. Ер нь бол манайх хуульч гэр бүл л дээ. Би айлын том хүү. Гурван дүүтэй. Хоёр дүү маань хуульч. Эхнэр маань бас хуульч. Гэр бүлийн хүнийг маань Галдаагийн Сувд-Эрдэнэ гэдэг. Мэргэжлийнхээ дагуу 10 гаруй жил ажиллаж байгаа. Оюутан байхдаа нэг ангид сурдаг байсан, оюутан байхдаа гэр бүл болсон. Хоёр хөөрхөн хүүтэй. Хүүхдүүд маань ч өөрсдөө хуульч болно л гэж ярьдаг. Гэр бүлийнхэн маань миний ажлыг ойлгож амжилтын ард тэд байдаг. Эхнэр маань найдвартай ар тал болж, гэр бүлийн бүх асуудлыг зохицуулдаг болохоор санаа амар ажилдаа анхаарлаа хандуулдаг. Ажлын ачааллаас болоод гэр бүлийнхэндээ цаг зав гаргах нь багасч байгаа ч амралтын өдрөө гэр бүлтэйгээ
өнгөрөөдөг тогтсон хэв маягтай.
-Хариуцлагатай алба хашиж байгаа болохоор та одоо хүссэн хүсээгүй олны анхааралд өртөх болсон. Тийм болохоор таны талаар эерэг, сөрөг олон мэдээлэл гарах байх. Энэ бүхэнд хэр бэлтгэлтэй байна вэ?Ер нь бол бэлтгэл сайтай байгаа /инээв/. Сайн, муугаар бичээд ч эхэлчихсэн шүү дээ. Гэхдээ миний хувьд сайн, муугаар бичүүлэх нь чухал биш. Би өөрөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах талаар докторын судалгааны ажил хийж байгаа хүн учраас бусдын хэвлэн нийтлэх эрх чөлөөнд хамгийн түрүүнд хүндэтгэлтэй хандах ёстой гэж боддог.
-Гэмт хэргийн гаралтаар БГД бол нийслэлийн хэмжээнд 3-т ордог байх юм. Түүнчлэн гэмт хэрэгт холбогдогчдын дийлэнх нь залуучууд байгаа эмгэнэлтэй судалгаа байна. Энэ талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
Манай дүүрэг гэмт хэргийн гаралтаараа 3-т орж байгаа нь үнэн. Энэ онд бид гэмт хэргийн тоог бууруулах тал дээр эрчимтэй ажиллаж байна. БГД маань өөрөө газар нутаг багатай хэрнээ нягтрал ихтэй, худалдаа үйлчилгээний болон баар цэнгээний газар төвлөрсөн, шилжин явагч, дамжин өнгөрөгч их, хөдөлгөөнтэй дүүрэг л дээ. Тийм ч учраас гэмт хэргийн гаралт өндөр байдаг. Бид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр нилээд эрчимтэй үйл ажиллагаа явуулахаар томоохон зорилтыг тавьсан. Энэ зорилтын хүрээнд БГД-т гарч байгаа гэмт хэргийн гаралтыг 40 хүртэл хувиар бууруулах юм. Ер нь бол тус дүүргийнхээ иргэдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцлийг 10-20 хувиар бууруулна гэдэг бол баталгаа биш. Зорилгоо өндөр тавьж ажиллахыг Замын цагдаагийн тасаг болон Цагдаагийн хэлтсийнхэнд үүрэг болгосон. Энэ бол боломжтой зүйл.
-Таныг хувь хүн талаас нь мэдэх хүн цөөхөн байх. Яриагаа таны дотоод ертөнц рүү хандуулъя. Таны нэр их содон юмаа. Нэрнийхээ утга учрыг тайлбарлавал?Хүн нэрээ хайрлаж, бас дээдэлж, утга учрыг нь бэлэгшээдэг. Би ч бас адил. Ээж маань намайг төрүүлэх гээд өвдөөд аав сандран эмнэлэг хүргэж өгөх машин зогсоочих санаатай зам дээр нилээд удаан зогсч байхад нэг машин ирсэн нь Дорнодод байрладаг байсан Оросын элчингийн машин байсан гэдэг. Эмнэлгээс гараад гэр рүүгээ хүргүүлэх унаа хайн зам дээр зогсч байхад өнөөх Оросын элчингийн машин дахиад тааралдаж гэрт хүргэж өгсөн юм билээ. Тэгээд эмээ маань намайг Оросын элчингийн машинаар хоёр ч удаа хүргүүлж ирснийг нь бэлэгшээж Сэсээр гэдэг нэр хайрлая гэхэд аав хүүдээ бүхэл бүтэн улс гүрний нэр өгвөл хүнддэх байх гээд Оросоо гэдэг нэр хайрласан гэдэг. Ер нь хүмүүс яагаад Оросоо гэж нэрлэснийг маань их асуудаг /инээв/.
-Сургуулиа төгсөөд ажлын гараагаа хаанаас эхэлж байв даа?Намайг 1990 онд аймгийнхаа 10 жилийн сургуулиа төгсөх үед Монгол оронд ардчилсан хувьсгал өрнөөд хамаг юм хөл толгой нь олдохгүй бужигнаж байсан. Би Биеийн тамирын дээд сургуульд шалгалт өгөөд тэнцээгүй. Сургуульд орж чадаагүй болохоор найзуудтайгаа хамтарч наймаа хийхээр болсон. Яг тэр үед ихэнх хүмүүс ганзагын наймаанд явж эхэлсэн. Тэгээд Орос, Чита, Эрхүү, Хятад руу Манжуур гэсэн чиглэлд ганзагын наймаа хоёр гурван жил хийсэн. Тухайн үедээ өөрсдийгөө болгоод л байлаа. Хэдэн жил наймаа хийж байгаад иртэл аав маань Дорнодын төвөөс жаахан зайдуухан байрладаг Орос цэргийн ангийн талх, нарийн боовны цехийг худалдаад авчихсан байсан. Тэр үед хүнс талх ховор хүнд үе байсан л даа. Тэгээд гэр бүлээрээ нөгөө цехээ ажиллуулж талхаа өөрөө зуураад дараа нь өөрөө шараад аймгийн төвийн зах дээр аваачиж зардаг байлаа. Эхэн үедээ 100-200 талх өдөрт зардаг байж байгаад үйлдвэрээ томруулаад өдөрт 2-3 мянган талх үйлдвэрлэн борлуулж Дорнод аймгаа талхаар хангаж байлаа. Дорнодчууддаа зах зээлийн үед буян болсон гэж боддог. Яагаад гэвэл хүнс ховор тухайн үед яг Оросуудын хийдэг байсан том талхыг манайх л хийж байсан. Дараа нь манайхыг дагаад олон жижиг үйлдвэрүүд бий болсон. Ингэж л хөдөлмөрийн үр шимийг амсч, зах зээлийн хатуу хөтүүг биеэр туулсан даа. Дараа нь аав маань өөрөө хуульч мэргэжилтэй, эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч хүн байсан болохоор надад дандаа бизнес хийгээд явах биш сурч боловсролтой болох хэрэгтэй, аавынхаа мэргэжлийг өвлөөд хуульч бол гэж хэлсэн. Тэгээд л би 1996 онд хотод орж ирээд одоогийн Орхон их сургуулийн хуулийн ангид орж сурсан. Ажил хийж байгаад сурсан хүн чинь нэг сурахаараа маш сайн төвлөрч, цаг гаргадаг юм билээ. Би хуулийн сургуульдаа ганцхан “Сонгуулийн эрх зүй” гэдэг хичээл дээр сайн авч бусад хичээлээ онц үнэлгээтэй төгссөн. Ер нь бол 4-н жил онц сурч улаан дипломтой төгсч байлаа. Тэгээд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн магистрыг бас онц дүнтэй төгссөн. Одоо МУИС-ийн докторантурт сурч байна.
-Та мэргэжлээрээ чамгүй олон жил ажилласан байна. Засаг дарга болохоосоо өмнө олон газар мэргэжлийнхээ дагуу ажиллаж байжээ. Энэ талаараа сонирхуулаач?Хуульч хүнийг нийгмийн инженер гэж хэлдэг. Нийгмийн харилцааны гол араг ясыг бүрдүүлдэг ажил л даа. Би яг арван жил мэргэжлээрээ ажилласан байна. Энэ хугацаанд 2001 оноос олон улсын болон Монгол улсын хэмжээний хэд хэдэн томоохон төслүүд дээр ажилласан. 2004-2005 онд Монгол улсын Хүний эрхийн үндэсний комисст үндэсний зөвлөх, 2006-2007 онд МҮОНРТ-ийн орон тооны бус зөвлөлийн гишүүн, 2008-2010 онд “Говь” ХК-ийн ТУЗ-ийн дарга, гишүүн 2009-2011 онд “Монгол 999 Үндэсний нэгдэл” ХК-ийн хянан шалгах зөвлөлийн дарга, гишүүнээр, 2003-2012 он хүртэл “Эрх зүйн гүүр” хуулийн фирмийг байгуулан захирлаар, өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Мөн “JCI Монгол” ТББ-ын “JCI” Лидер байгууллагын 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаалыг хашиж байгаад одоо БГД-ийн Засаг даргаар ажиллаж байна даа. Бас НИТХ-ын төлөөлөгч, НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны даргын ажлыг хашиж байна.
-2013 онд хийхээр төлөвлөөд байгаа томоохон ажлаасаа танилцуулаач?Ажлаа аваад сар гаран болж байна. Хөндлөнгөөс харахад богино хугацаа ч гэсэн энэ хугацаанд нилээд зүйлийг хийж, судалж, мэдлээ. Энэ жил БГД-ийн агаарын бохирдол өмнөх жилийнхтэй харьцуулахад буураагүй байна. Энэ талаар холбогдох байгууллагад саналаа тавиад боловсруулсан түлш хэрэглэхээс гадна утаагүй зуух ашиглах хосолмол бүс болгон зарласан нь бидний хувьд чухал ажил байлаа. Үүнээс гадна олон том бүтээн байгуулалтыг төлөвлөж байна. Дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгыг дуусгах, гэр хорооллыг дахин төлөвлөх гэх мэтээр яривал нэлээд урт цуваа гарах байх аа
Vie Casino: Best Betting Site For Bonuses - VieCasino.com
ReplyDeleteVie Casino offers a vast selection of casino games, with a wide range of live games, casino games dafabet and many live games. They bet365 are among the most reliable and
Casino de Montebello, CA Jobs | Job Title | JMT Hub
ReplyDeleteCasino 부산광역 출장안마 de Montebello, 원주 출장샵 CA Jobs. JMMH: Apply 동해 출장안마 to Security, Office 진주 출장마사지 Hours, Employment 서산 출장안마 & more!